Нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 21

МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Долдугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


07 дугаар сарын 21-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтайн өвөр говь болон Увс нуур, Их нууруудын хотгороор 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Архангай, Булганы өмнөд хэсэг, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө   секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. 


2016 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Долдугаар сарын 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-25-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халах боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top