49 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 21

Reuters агентлагийн мэдээлснээр Туркийн Боловсролын яам хувийн сургуулиудын 21 мянган багшийн лицензийг эргүүлэн татсан байна.

Туркийн эрх баригчид долдугаар сарын 15-ны цэргийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбоотойгоор хэрэгт сэжиглэгдсэн төрийн байгууллагын 49 мянга гаруй ажилтныг ажлаас нь халсан тухай "Hürriyet" сонин бусад эх сурвалжийн мэдээнд тулгуурлан дамжуулжээ.

"Яам, тамгын газарт ажиллаж байсан хэдэн мянган төрийн албан хаагч ажлаасаа халагдлаа. Одоо тэдний тоо 49321 хүрсэн" хэмээн сонины мэдээлэлд дурьджээ.

Сонины мэдээнд тэмдэглэснээр Засгийн газрын харьяа байгууллагууд, Дотоод хэргийн яам, Гэр бүл төлөвлөлт ба нийгмийн бодлогын яам, Сангийн яам, Боловсролын дээд зөвлөл, Үндэсний тагнуулын  алба, Шашины хэрэг эрхлэх газар, Эрчим хүчний  зах зээлийн хяналтын газар зэргээс цөөнгүй хүнийг ажлаас нь чөлөөлжээ.

Мөн Туркийн  Боловсролын яам  хувийн сургуулиудын 21  мянган багшийн лицензийг эргүүлэн татаад байна. NTV телевиз мягмар гаригийн мэдээгээр улсын болон хувийн сургуулиудын 1577 декан, профессорыг Боловсролын дээд зөвлөл ажлаас нь халсан бол боловсролын салбарын бусад 15 мянга гаруй  ажилтныг түр хугацаагаар ажлаас нь чөлөөлжээ.

news.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top