УИХ-ын гишүүн С.Жавхланг огцруулах уу

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 21

МУГЖ С.Жавхланг Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.1.4-д заасан заалтуудыг зөрчиж, ард иргэдийн сонгох эрхэд санаатайгаар нөлөөлж, хууль бус аргаар гишүүн болсон хэмээн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллэв.

Тэрээр МУГЖ Т.Баясгалантай хамтран “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт хийж, малчдад хандив тараасан нь хуульд заасан сонгуулийн жил буюу 2016.01.01-ний өдрөөс 2016.06.29-ний 22:00 хүртэл хугацаанд мөнгө эд зүйлс тараасан, мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж буй гэсэн мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top