Ц.Анандбазарыг Д.Оюунхоролтой зүйрлэв

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 21

            Өрх орлогогүйдэж, эдийн засаг унасан энэ үед жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс эхлээд засаглалаа төвхнүүлж буй МАН-ын өмнө ажил нь овоорч байна. Эдийн засгийн хүндрэл, гадаад өр шир, дансааа улайлгасан улс орныг зөв залах гарц нь мэргэжлийн Засгийн газар гэж “оношлосныг” нь ч сонгогчид дэмжсэн учраас үнэмлэхүй олонх болсон МАН сайдуудынхаа нэрийг задаллаа. Эмэгтэй сайд гурав орж ирж байгаа нь чухал. Түүн дотор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг жинхэнэ мэргэжлийн гэх “балиашиг” их байна. Үүнтэй ижил Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Анандбазар үнэлэгдэж байх шиг. МАН үнэхээр энэ удаа зурагдсан пянз шиг хэзээний л явдаг хэдэн нэрээ эрс өөрчлөн орж ирсний дунд Ц.Анандбазарын бизнесийн амжилт, туршлага үйлдвэржилтийг хөтөлж чадна байх. Тус салбарт жижиг дунд үйлдвэрлэлийн газар бий. “Монгол малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх яам хөнгөн үйлдвэрлэлээ цуг хөгжүүлчихвэл өрхийн орлого өсч, цалин тэтгэвэр ч нэмэгдэх боломж бүрдэнэ. МАН-ын дөрвөн жилийн их зорилгод нүүр тахлах хүн нь Ц.Анандбазар болж таарав.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top