Ерөнхийлөгч ЗГ-ын бүрэлдэхүүнийг хүлээн авах боломжгүй гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр /2016.07.22/илгээлээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрыг шинээр байгуулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд таны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/135 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөх саналтай танилцлаа.

Энэхүү санал нь УИХ-д олонхи болсон МАН-ын Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, мэргэжлийн, харилцан хяналттай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй байна. Иймд дахин зөвшилцөнө үү” гэжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дараах хүмүүсийг сайдад нэр дэвшүүлсэн юм.


ШИНЭ ЗАСГИЙН САЙДУУД

  • Монгол Улсын Ерөнхий сайд - Ж.ЭРДЭНЭБАТ
  • Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ
  • Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ
  • Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд -  С.БЯМБАЦОГТ
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.НОМТОЙБАЯР
  • Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ
  • Барилга, хот байгуулалтын сайд -  Г.ӨНӨРБОЛОР /"Сөүл групп"-ийн захирал/
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ
  • Зам, тээврийн сайд - Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.АНАНДБАЗАР /"Содмонгол" группийн захирал/
  • Эрчим хүчний сайд - Д.ЦЭНГЭЛ
  • Эрүүл мэндийн сайд - Ж.ЦОЛМОН /Эрүүл мэндийн дэд сайд асан/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top