Хар ус хүнд өгдөггүйн учир

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 22

Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье.

Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин:

- Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж гэнэ. ...

Айлын хүнд харин ч сайн юм болж, хурдан гэгч савтай хар уснаасаа хутгаж өгөв. Бадарчин шанагатай түүхий усыг авч залгилчихаад цааш явж б
айтал замдаа гэдэс нь өвдөөд болохоо байж, бие зассанд мөнгөөр хүндэрч гэнэ.

Түүнээс хойш тэр бадарчингийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, үеийн үедээ ба
яжсан бөгөөд харин бадарчинд хар ус хийж өгсөн баян айлын амьдрал өдрөөс өдөрт муудаж, үеийн үедээ ядуу зүдүү амьдарсан гэдэг.

Тэр бадарчин жирийн хүн биш байсан учраас зориуд баян айлын буяныг авахаар очсон байжээ. Үүнээс хойш Монголчууд зочиндоо хар ус өгөхийг ихэд цээрлэх болсон ба зочноо ихэд хүндэтгэн халуун хоол, ундаар дайлдаг болсон ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Марал(66.181.160.100) 2023 оны 04 сарын 01

Энэ үлгэрийг дөнгөж сая номноос уншлаа яг адилхан юм Монгол ардын үлгэрээс

1  |  0
Top