М.Уранцэцэг 48 кг-ын жинг тэргүүлэн барилдана

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 25

"Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадмын эхний өдөр буюу 2016 оны наймдугаар сарын 6-ны өдөр уламжлал ёсоор жүдо бөхийн эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг тэргүүлэн барилдана.

Тэрбээр А хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд дэлхийн чансааны наймд бичигдэж буй оюутны “Универсиад” наадмын аварга БНСУ-ын Жеон Бо-Кюүньтай нэг хэсэгт орно. Хэрвээ манай бөх хэсгээ тэргүүлбэл В хэсэг буюу чансааны дөрөв, тавд бичигдсэн олимпийн аварга Бразилийн Сара Менезес, Испаний Жулия Фигуроа нарын хэсгийн ялагчтай хагас шигшээд өрсөлдөх боломжтой юм.

Харин Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэг 2014 оны дэлхийн аварга Японы Ами Кондотой D хэсэгт өрсөлдөхөөр боллоо.

2016 он гармагц дөрвөн тэмцээнд түрүүлээд амжсан Г.Отгонцэцэг Парисын “Гранд слам”-д А.Кондог өчих мэхээр ялаад байгаа. Уг жингийн С хэсгийг өнгөрсөн оны дэлхийн аварга Аргентиний Паула Парето тэргүүлэн барилдах бөгөөд чансааны долдугаарт эрэмбэлэгдсэн Унгарын Эва Серновски нэг хэсэгт хуваарилагдах учиртай.

Улмаар үлдсэн тамирчид сугалаагаар шидэгдэн хэсэгт хуваагдах бөгөөд олимп, дэлхийн медальт Бельгийн Чарлин ван Сник, ОХУ-ын Ирина Дольгова, Кубын Даяарис Местре Алварез, Францын Лаетитиа Пайе нар "топ-8"-тай доогуур даваанд учраа таарч, хэнийг нь ч сөхрүүлэх магадлалтай билээ.

"Рио-2016" олимпийн наадмын 48 кг-ын жинд зодоглох бөхчүүд

  1. MUNKHBAT Urantsetseg (MGL)
  2. PARETO Paula (ARG)
  3. KONDO Ami (JPN)
  4. MENEZES Sarah (BRA)
  5. FIGUEROA Julia (ESP)
  6. GALBADRAKH Otgontsetseg (KAZ)
  7. CSERNOVICZKI Eva (HUN)
  8. JEONG Bokyeong (KOR)
  9. VAN SNICK Charline (BEL)
  10. RISHONY Shira (ISR)
  11. PAYET Laetitia (FRA)
  12. UNGUREANU Monica (ROU)
  13. MESTRE ALVAREZ Dayaris (CUB)
  14. MOSCATT Valentina (ITA)
  15. VAN Ngoc Tu (VIE)
  16. CHERNIAK Maryna (UKR)
  17. CARRILLO Edna (MEX)
  18. KIM Sol mi (PRK)
  19. RATIARISON Asaramanitra (MAD)
  20. DOLGOVA Irina (RUS)
  21. RAYNER Chloe (AUS)
  22. LOKMANHEKIM Dilara (TUR)
  23. LIMA Taciana (GBS)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top