Галт тэрэгний осолд хүн гэмтээгүй гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 25

Өнгөрөгч баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө ОХУ-аас БНХАУ руу мод ачиж явсан зургаан вагон осолдсон талаар мэдээлсэн. Тэгвэл ослын үеэр хүн бэртэж гэмтсэн зүйл байхгүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Мөн осолдсон хэсэг нь Дархан-2 өртөөний зам, гэхдээ туслахаас төв зам руу орсон хэсэг учраас хөдөлгөөнд саад болоогүй гэв. Одоогоор замын дөрвөн орлогч, Оросын талын дарга нар газар дээр нь ажиллаж байгаа аж. Дүгнэлт удахгүй гарах юм байна.

Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр осолдсон вагонуудыг засварлаж дуусчээ. Харин одоогоор эвдэрсэн замыг засварлах ажил үргэлжилж байгаа гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top