Улаанбаатарт зургадугаар сард 42823 жуулчин иржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 26
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 6 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 42823 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгджээ.
Гол зах зээлийн орнуудаар үзвэл япон (+9%), америк (+0.4%), орос (+18%), казакстан (+4%), герман (+0.5%), австрали (+50%), франц (+38%), солонгос (+35%) жуулчдын тоо өсөж, харин хятад (-3.8%) болон англи (-1.8%) жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ. 
 
Монгол Улсад ирсэн гадаадын нийт иргэд 2015.06 сар 2016.06 сар

Өөрчлөлт

/тоогоор/

Өөрчлөлт

/хувиар/

Нийт: Зорчигч 46619 49482 +2863 +6.1%
 
Үүнээс: Жуулчин 39027 42823 +3796 +9.7 %
 
Жуулчдын тоо /голлох зах зээлийг орноор/
1 БНХАУ 12347 11877 -470 -3.8
2 ОХУ 6828 8085 +1257 +18
3 БНСУ 4326 5839 +1513 +35
4 АНУ 2548 2537 +11 +0.4
5 ЯПОН 1964 2147 +183 +9
6 БНКУ 1588 1656 +68 +4
7 БНФУ 1255 1728 +473 +38
8 ХБНГУ 1207 1214 +7 +0.5
9 АВСТРАЛИ 554 832 +278 +50
10 ИБУИНВУ 704 691 -13 -1.8

ЭХ СУРВАЛЖ: http://www.ulaanbaatar.mn/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top