Япон, Монголын хөдөө аж ахуйн ll форум болж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 27

Монгол Японы Хөдөө аж ахуйн ll форум Японы Хоккайдо мужийн Обихиро хотод болж байна. Хуралд  ХХААЯ, ХААИС, МУИС болон Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын 30, Японы талаас 100 гаруй нийт 130 төлөөлөгч оролцож байна. Форумыг нээж Япон Монголын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Кога Иссей,  Монгол Японы хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Т.Хасбаатар нар нээж үг хэлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ ирүүлсэнийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж уншиж танилцуулав. Ерөнхийлөгч илгээлтдээ “Манай хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийгдээд удаагүй үед тус форум болж байна. Манай улс нэмүү өртөг шингэсэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэх асар  их боломж бий. Тиймээс энэ боломжийг бүрдүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллана гэдэгт итгэж байна”гэжээ.

Хуралд оролцогсод хоёр орны Хөдөө аж ахуйн бизнесийн боломж, Монгол дахь шууд хөрөнгө оруулалтын орчин, Монгол улсын газар тариалангийн аж ахуйг шинэчлэнх өгжүүлэх боломж, ХАА-н  хоршооллын бүтэц, үйл ажиллагаа, Монгол орны эмийн ургамлын өнөөгийн байдал, цаашдын төлөв гэх мэт чиглэлээр илтгэл тавьж байна.

Мөн Монголын төлөөлөгчид манайхтай төстэй уур амьсгалтай, Хоккайдо мужийн Обихирогийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top