Хөхүүл эхчүүдэд зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 29

Ирэх сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих" дэлхийн өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зөв хооллолтын зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулах аж.

Өдөрлөгийг наймдугаар сарын 2-ны 16.00-20.00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийнэ.

Мөн шийдвэр гаргагч нарт жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжих талаар нөлөөллийн арга хэмжээг наймдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах аж.

Дашрамд дуулгахад, хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллодог эхчүүдийн тоо огцом буурчээ. Тухайлбал, 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь буюу 50 хүрэхгүй хувьтай болж буурсан байна. Энэ нь хүүхдүүдийн дунд өвчлөл тэр дундаа халдварт өвчнөөр өвдөх нь ихэсч буйг мэргэжилтнүүд сануулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top