”Харанга” хамтлаг маргааш “Алдрын од” одонгоо авна

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 29

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ жилийн “Алдрын од” одонг "Харанга" хамтлаг хүртэхээр болсон бөгөөд маргааш буюу долдугаар сарын 30-ны 13:00 цагт тус хамтлагийн гишүүдэд “Алдрын од” одонг нь нийслэлийн удирдлагууд гардуулж өгөх юм.  Харин орой нь 21:00 цагаас "Харанга" хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий Найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. 

Тоглолтын үеэр "Харанга" хамтлаг өөрсдийн  сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод "Харанга" хамтлагт хүндэтгэл үзүүлж, тоглолтод оролцоно.

Алдрын хүндэтгэл тоглолтыг UBS  телевиз шууд дамжуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top