Шинэхэн арслан Р.Пүрэвдагвын цолны мялаалга ирэх сарын 11-нд болно

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 29

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангайн хүчтэнгүүд эр бяраараа илүүрхэн аварга, арслан харцага, начин төрсөн сайхан наадам болж өнгөрсөн билээ. 

Тэгвэл Арын сайхан хангай Архангай аймгаас төрсөн “Алтан дорнод Монгол” группийн бөх Монгол Улсын Арслан Р.Пүрэвдагва, Монгол Улсын начин М.Бат-Отгон нарын  шинэ цолны мялаалгын наадам наймдугаар сарын 11-нд Архангай аймгийн Булган суманд болох тул нутгийн зон олон та бүхнийг хүрэлцэн ирж дэнж хотойтол сайхан наадахыг урьж байна.

 

 Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7711-6767 дугаараас лавлах боломжтой.

Э.Нашка 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top