БНХАУ-д монгол контент экспортлох гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 01

БНХАУ-ын 26 дахь удаагийн номын худалдааны үзэсгэлэн 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Бугат хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн үзэсгэлэнд БНХАУ-ын 860 гаруй хэвлэн нийтлэгчийн 237 мянга гаруй номыг үзэсгэлэнд дэлгэн харуулсан байна. Уг арга хэмжээнд Монгол улсын  “Mytech” ХХК-ын хамт олон амжилттай оролцон үндэсний өв соёлоо таниулан сурталчилах зорилготой “Баатад” төслийн хүрээнд эрхлэн гаргаж байгаа Монгол ахуй, ёс заншлын “Чихэндэй” контентыг  БНХАУ-д экспортлон гаргах гэрээг үзэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top