Охинтойгоо хоригдож байгаа Г.Маралмаа давж заалдана

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 01
Дөрвөн настай охины үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Шүүх хурлаас төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь цагаатгасан. Харин хойд эх Г.Маралмаад 23 жилийн ял оноож,  4.6 сая төгрөгийн хохирлыг талийгаач охины ээж Д.Өнөржаргалд гаргуулж өгөх шийдвэрийг шүүхээс гаргасан билээ.
 
Тэгвэл Г.Маралмаа Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Одоогоор Г.Маралмаа охинтойгоо хамт хоригдож байгаа бөгөөд ирэх сард охиныг нь нэг ой хүргэхээр тусгаарлах талаар эх сурвалж мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top