МАН 13 дэд сайд томилох шийдвэрт хүрчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 03

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж өндөрлөсөн. Хуралдаанаар дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нарын нэрийг оруулж, эцэслэн шийдэх юм байна. Чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.

1.Батлан хамгаалах яам Т.Дуламдорж /ОБЕГ-ын дарга асан/
2. Барилга, хот байгуулалтын яам М.Батбаяр /архитектор/
3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/
4. Зам, тээврийн хөгжлийн яам Б.Цогтгэрэл /МАН-ын бүлгийн зөвлөх/
5. Уул уурхайн яам Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/
6. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ц.Батбаяр /Зүүний хүчний холбоо/
7. Гадаад харилцааны яам Г.Тэнгэр /Гадаад харилцааны сайд асан/
8. Сангийн яам Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
9. ХЗДХЯ Б.Энхбаяр /МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/
10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам С.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны ерөнхий бичгийн дарга/
11. ХХААХҮЯ Т.Аубакир
12. Эрчим хүчний яам Т.Гантулга /МАН-ын нарийн бичгийн дарга/
13. Эрүүл мэндийн яам Л.Бямбасүрэн /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ нарын нэр тодорчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top