УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан дараахь албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас чөлөөллөө.

–  Ц.Цэнгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын

–  Ж.Баярцэцэгийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын

–  Д.Нямхүүг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын

–  Ш.Булга-Эрдэнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын

–  Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын

–  Ю.Идэрцогтыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын

–  Г.Нарангэрэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга

–  Н.Ариунболдыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын

–  А.Эрдэнэтуяаг Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөв.

УИХ-аас Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан

–  Ц.Жадамбааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын

–  Д.Үүрийнтуяаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргын

–  С.Пүрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газрын даргын

–  Г.Өлзийбүрэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газрын

–  А.Хүрэлшагайг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын

–  Д.Баярсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын

–  Д.Болдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын

–  С.Мэндсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын

–  Ц.Азбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрын даргын

–  С.Жавхланбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрын даргын

–  Э.Одбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Түүнчлэн өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан Д.Ганхуягийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол батлав.