СХД-ийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томиллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томилох шийдвэрийг энэ сарын 4-нд гаргасан байна

Өнгөрсөн сарын 5-нд  СХД-ийн ИТХ-ын ээлжит бус 12-р хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэн, ИТХ-ын даргаар Б.Мөнхцэцэг нарыг шинээр сонгох шийдвэр гаргаад байсан юм. 

Ингээд хотын дарга Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ж.Сандагсүрэнг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна. Ж.Сандагсүрэн нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top