Валютын ханш дээр цэгтээ хүрч байна

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 10

Өнгөрөгч долдугаар сараас эхлэн эрчимтэй өссөн ам.долларын ханш өнөөдөр 2147 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкны зарласан ханшаар нэг ам.долларын 2131 төгрөг 81 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2140 төгрөгөөр худалдан авч 2147 төгрөгөөр арилжиж байна. Энэ нь манай улсын эдийн засгийн түүхэн дэх ам.долларын ханшийн дээд үзүүлэлт болж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд ганцхан ам.доллар гэлтгүй бусад валютын ханш монгол төгрөгний эсрэг чангарсаар байна. Тухайлбал БНХАУ-ын юань 320 төгрөгтэй тэнцэж байгаа нь сүүлийн нэг жилийн доторх хамгийн дээд хэмжээнд хүртэл өссөн үзүүлэлт бол  хамгийн бага өсөлт үзүүлсэн валют нь ОХУ-ын рубль байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн төв банкны валютын нөөцийг хасахтай хэмээн зарласан нь эдийн засгийн байдал хүндрэхэд нөлөөлсөн хэмээн салбар мэргэжилтнүүд дүгнэж байна. Ам.долларын ханш ийнхүү өссөөр байгаа нь манай улсын худалдааны зах зээлд нөлөөлж эхэлсэн. Тухайлбал, гадны улс орнуудаас орж ирж буй автомашины үнийн дүн хамгийн багадаа 300-500 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн бусад импортын барааны татварыг ам.доллараар тооцож авдаг нь эм эмнэлгийн хэрэгсэл болон зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж эхэлжээ. Энэ нь импортлогч аж ахуйн нэгж, цаашлаад бүтээгдэхүүн худалдан авагч нарт эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэжээ.

В.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top