Замын-Үүдийн Засаг дарга, задарч явсан Баянмөнхийн “Засаглалийн түүх”

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 11

Дорноговь аймгийн Замын Үүд сумын Засаг дарга асан Маньбадарын Баянмөнх. Энэ эрхэм эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдгийн үлгэрийг умартан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдчихөөд араас нь өөрийгөө гэмгүй нэгэн болгох гэсэн ээлжит жүжгээ тавьсаар л.

Энэ нь түүний хувьд анхны жүжиг бус. Өмнө нь түүнийг хуурамч дипломны цуглуулгатан, нам нэгт нөхрөө хүртэл хүнд байдалд оруулж байсан овилгогүй нэгэн, хуульгүй мэт аашилдаг түүний занг нь хэн хүнгүй мэддэг болсон.

 Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчийн үлгэрээр юун духанд хүрэлгүй ажлаа хүлээлгэж өгчихөөд араас нь заргалдаж, улс төрийн шоу хийж байгаа түүний үйлдэл үнэхээр инээдтэй, бас хөөрхийлөлтэй.

Тамга тэмдэгээ Засаг даргын орлогч П. Түмэнжаргалдаа хүлээлгэж өгчихөөд, орлогч нь ажилдаа ирэлгүй алга болж, эцэст нь цефээ эвдүүллээ гэхчилэн сүр бадруулж байгаа нь тамгандаа бус эрх мэдэлдээ дэндүү их хайр зарласаных гэлтэй.

Эрхэм Засаг дарга асан М. Баянмөнхийгөө өглөө үдэшгүй хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр өөр хийх ажилгүй мэт өмөөрөн хэд гурван өгүүлбэр дэрлэж суугаа Замын-Үүд сумын хурлын дарга, төлөөлөгчид энэ олон жил ард иргэдээ төлөөлж суусан гэхэд эргэлзэхэд хүргэнэ. Харин ч Засаг ноёноо л хамгаалж, өмгөөлөх гэж иргэдийн нэрийг барин хуралд суусан нь илчлэгдэж үнэн нүүр царайгаа харуулцгаах нь даанч харамсалтай.

Сүүлийн 8 жил Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг засаглахдаа эдгээр хүмүүс хэзээ ч энэ суудлаасаа буухгүй мэт аашилж, дураараа дургиж, Замын-Үүд сумын газрыг гадаад, дотоодын ААНБайгууллагуудад өндөр үнээр зарж өврөө түнтийлгэснийг, төсвийн хөрөнгийг хуваалцан иддэг байсныг нутгийн иргэд ам дамжин ярьж суух нь цаанаа л нэгийг хэлж байна. /Нотлох баримттай./

Бас болоогүй энэхүү жүжгээрээ далимдуулан дахин эрх мэдэлтэйгээ үлдэх бодол өвөртлөн 8 жилийн хугацаанд хийгээгүйгээ гэнэт ухаарсан мэт хилээр гарч байгаа иргэдээс хураан авдаг 1000 төгрөг, Төв зогсоолын 500 төгрөг гэх мэтчилэн хураамжуудаа авахаа больж гэнэт ард  иргэддээ хайр зарлаж эхлэв.

Эдгээр хураамжыг хэрхэн зарцуулж үрэн таран хийж байсан нь бас л эдгээр эрх мэдэлтнүүдэд хамаатай. Хичнээн сая төгрөгөөр намаа тэтгэж сонгуулийн сурталчилгааны ажлаа хийснийг бодохоор харамсмаар. Хайран мөнгө, тэр их мөнгөөр нэг ч гэсэн хүнийг гэр оронтой болгосон бол...

Хөгжлийг удаашруулагч, эрх мэдэлд улайрагч, газрын гаршсан наймаачин, авилгалч  М. Баянмөнх задарч явснаа ухаарч, Засаглахаа больсоноо мэдрээсэй билээ дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top