Д.Отгондалай хүрэл медалийн төлөө тулалдана

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 12

Рио-2016” олимпийн наадмын долоо дахь өдөр буюу 8-р сарын 13-ны үүрийн 06:00 цагт боксын тэмцээний эрэгтэй 60 кг-ын жинд манай тамирчин Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазиз-тай хүрэл медалийн төлөө тулалдана. Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байгаа юм. Өнөөдрөөс медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд эхэлж байгаа ба нийт зургаан тамирчинтай Риог зорьсон манай боксын баг тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 69 кг-д Н.Түвшинбат нарын тэмцээн өндөрлөөд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top