М.Фелпсийн медалийн тоо нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 12

Олимпийн түүхэн дэх хамгийн өндөр амжилттай тамирчин Майкл Фелпсийн медалийн тоо нэмэгдсээр байна. М.Фелпс хэдхэн хормын өмнө холимог сэлэлтийн төрөлд ялалт байгуулснаар Риогийн Олимпоос дөрөв дахь алтан медалиа хүртлээ. Ингэснээр Фелпс спортын түүхэн дэх  22 алтан медальтай цорын ганц тамирчны алдраа хадгалсаар байна.


Тэрбээр Риогийн олимпоос 4х100 м-н буухиа, 4х200 м-н буухиа төрөлд алт, ганцаарчилсан 200 м-н эрвээхэй сэлэлтийн төрөлд алтан медаль хүртээд байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top