Нэг хүн 37 удаа НӨАТ-ын сугалааны азтан болсон гэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 12

НӨАТ-ын урамшууллын систем буюу ebarimt.mn цахим хуудас 795.000 хэрэглэгчтэйгээс 314.000 нь тогтмол баримтаа бүртгүүлдэг байна. Оны эхний найман сарын байдлаар хамгийн нэг иргэн олон баримт буюу 13.808 баримт бүртгүүлжээ. Мөн нэг иргэн хамгийн их хэмжээний буцаан олголт буюу 23.256.751 төгрөг авах юм байна. Ebarimt.mn сайтад бүртгэлтэй хамгийн ахмад иргэн 92 настай бол хамгийн залуу нь гурван сартай ажээ.

Нэгэн азтай иргэн 37 удаа сугалаанд хожиж, хамгийн олон удаа сугалаанд хожсон иргэн болсон байна. Тус сугалаанаас хамгийн их мөнгө хожсон иргэн таван удаагийн тохирлоор азтан болж, нийт 20.080.000 төгрөг хожжээ. Сугалаа явагдаж эхэлснээс хойш нийт 137.502 азтан тодорч, 46.136 нь хонжвороо аваад байгаа аж. Өдөр бүр 141 мянга гаруй иргэн 309 мянга гаруй баримт бүртгүүлдэг байна. Нэгэн иргэн 3395 удаа Ebarimt.mn сайтаар зочилж, хамгийн олон удаа хандсан иргэн болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BX(103.242.44.107) 2016 оны 08 сарын 12

Yaj taarahaaraa tgej buun buunuuruu hojdog bn aa

0  |  0
Top