Майкл Фелпс Риогийн наадмаас таван алт нэг мөнгөн медалийг хүртлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 15

Домогт Майкл Фелпс Риогийн олимпийн наадмаас таван алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 4х100 метрийн буухиад түрүүлсэнийхээ дараагаар тамирчны замналаа яг л ингэж өндөрлүүлэхийг хүсч байснаа ярьжээ.

“Сүүлчийн удаа бие халаалтаа хийж, сүүлчийн удаа уралдааны замд гарахаар алхаж, сүүлчийн удаа элэг нэгтнүүдийнхээ өмнө гарч замналаа өндөрлүүлэхийг би хүсч байсан. Миний сүүлчийн гараа гэдгийг би мэдэж байсан болохоор багийнхаа залуус тэдэнтэй хамт уралдааны замд гарах хичнээн гайхалтай сайхан байгааг хэлсэн. Дараа нь сүүлчийн удаа шагналын тавцан дээр гарсан. Миний мөрөөдөл биелсэн. Замналынхаа төгсгөлд яг л бялуун дээрх чимэглэл шиг алтан медаль хүртэхийг би хүссэн юм” гэж Фелпс өгүүлжээ.

Майкл Фелпс олимпийн 23 алтан медаль, гурван мөнгөн медаль, хоёр хүрэл медальтайгаар тамирчны замналаа өндөрлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top