Э.Цэндбаатар өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 16

Рио 2016 зуны олимпийн наадам үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдрийн 23:45 цагт 56 кг-ын жинд Э.Цэндбаатар АНУ-ын боксчин Шакур Стивенсонтай хүрэл медалийн төлөө тулалдана.
 
Түүний хувьд шилдэг наймд үлдэх эрхээ дэлхийн аваргын хүрэл медальт Беларусын боксчин Дмитрий Асанаутай хийж 2:1-ээр буулгаж авсан юм.
 
Риог зорьсон манай боксын баг тамирчдаас Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Б.Чинзориг, Б.Түвшинбат нар ялагдал хүлээгээд байгаа бол ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top