Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас болгоомжил

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 16

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 17-нд зарим газраар, 18-19-нд ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2016 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 21-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв: 

 

   17-нд зарим газраар, 18,19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-нд зарим газраар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top