“Н.Энхбаярын хүн гэгддэг” Д.Загджав Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга болох уу

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 16

Энэ удаагийн сонгуулиар  МАН үнэмлэхүй ялалт байгуулж, засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлж байгаа. Эхнээсээ сайд болон дэд сайдуудын асуудал нэлээд маргаан дуулиан дагуулан томилгоо дууссан. Харин одоо агентлагийн дарга нарын марофон эхлээд байна. Энэ удаагийн сонгуульд МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн  ард түмнээс нэлээд өндөр оноо авсан. Сайд, болон дэд сайдууд, агентлагийн дарга нарын  асуудал мэргэжлийн гэхээсээ илүү хандив хэр өгсөн гэдгээсээ хамаарч сандал суудлаа хувааж байгаа хэмээн олон нийт таамаглаж байгаа. Энэ нь ч үнэний ортой.  

Засгийн газрын томилгоонуудын хажуугаар өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хийсэн мэдэгдэл монголд, төдийгүй олон улсад нэлээд шуугиан тарьлаа. Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Монгол Улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, эмч төрийн албан хаагч, соёл урлагийнхан, урсгал зардлыг санхүүжүүлэх боломжгүй боллоо”.  Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэж байгаа аж. Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүй төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байгаа хүндхэн нөхцөл байдлын талаар ч мөн хэлсэн. Харин өчигдөр энэ асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийх үеэр “Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийсэн. Аливаа мэдээллийг үнэн бодитоор хүргэнэ гэдэг нь цаашдын ажлаа төлөвлөхөд хэрэгтэй. Эдийн засгийн оношоо зөв тавьж, зөв тодорхойлж цаашдын ажлаа төлөвлөнө. Би ажлаа авчихаад хэлж байсан. Эхлээд эдийн засгийн нөхцөл байдлаа судлаад дараа нь хийх ажлаа төлөвлөнө гэж хэлж байсан. Тийм учраас бодит нөхцөл байдлаа тодорхойллоо” хэмээн хэллээ. Мөн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр  Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол хувь хүнтэй холбоотой асуудал биш” хэмээн хэллээ. Түүний энэ үгнээс харахад үлдсэн агентлагуудын дарга нар мэргэжлийн бус, хэн  байсан ч томилно гэсэн утгатай үг цухалзав. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар сонгоно гэсэн ч аль их мөнгө хаяж, хандив өргөсөн нь сонгогдох гэнэ. Төрийн нарийн бичгийн дарга нарын ханш 500 саяас нэг тэрбум хүртэл өссөн талаарх мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн байна. Үүнээс харахад агентлагийн дарга нарын хаях мөнгө ч тодорхой боллоо.

 

Зарим агенлагийн дарга нар ч эхнээсээ тодорч эхэлсэн. Тодруулбал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Р.Содхүүг, Биеийн тамир, спортын газрын даргаар Ц.Шаравжамцыг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Б.Баатарцогтыг, МХЕГ-ын даргаар н.Цагаанхүүг,  ХХҮЕГ-ын даргаар н.Нямдавааг томилох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Өөр нэг баттай эх сурвалжийн мэдээлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Б.Баатарцогтыг, харин дэд даргаар Хан-Уул дүүргийн засаг дарга асан  Д.Загджавыг томилох аж. Тэгвэл дэд даргын суудалд томилогдох гэж байгаа Д.Загджав гэж хэн бэ. Тэрбээр 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Түүнийг Ховд нутгийнхан андахгүй сайн мэднэ. Тэрбээр Сайншандад цагдаа байгаад хєєгдсєн, ганзагын наймаа эрхэлж, спирт, тамхины бизнесээр хєл дээрээ боссон хэмээн нутгийн ард түмэн андахгүй сайн мэднэ.

“Хан-Уулын Загджав”-ыг МАН, МАХН хоёрыг нэгтгэх үйлсэд “морь, нохой мэт хүчин зүтгэсэн” хэмээн намын журамт нөхөд нь дүгнэдэг аж. Үүнээс гадна түүнийг “Н.Энхбаярын хүн” гэдэг бөгөөд  ясны заргач, улстөрийн хууль бус арга, мэх сайтай нэгэн гэх юм билээ. Хоёр нам салсан цагаас эхлэн чимээгүй амьдарч байгаад МАН-ын Засгийн газрын үед агентлагийн дэд даргад хүч үзэхээр болжээ. Үүнээс өмнө УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН илт давуу ялалт байгуулж байх үед, албан тушаалын бялуу хүртэж, Хан-Уул дvvргийн Засаг дарга болж байсан.

Юм болгон дээр "Би  Н.Энхбаярын гарын хvн" гэж даналзаж тамгын газраа Ховдынхноор дvvргэсэн, гэр хорооллыг хогонд даруулсан, дархан цаазат Богд хан уулын модыг огтолж, хожуул болгуулсан, Зайсангийн амны газраар бизнес хийсэн, 130 мянган "ногоон"-оор "Ланд круйзер", "Ниссан патроль" авч унасан гэсэн нэр хоч түүнийг өнөөдрийг хүртэл дагаж ирсэн. Харин түүнийг Ашигт малтмал, газрын тосны газрын дэд даргаар томилох эсэх нь тун удахгүй тодорхой болох биз ээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top