Чингисийн талбайн нэрийг буцаан Сүхбаатарын талбай болгох шийдвэр гарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 16

2013 онд нийслэлийн төв талбай болох Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгох шийдвэрийг НИТХ-аас     гаргаж байсан билээ. Түүнээс хойш  “Чингисийн талбай” гэх нэрийг ашиглаж байсан.  Харин тухайн  үед Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдар энэ  шийдвэрийг эрс эсэргүүцэж шүүхэд хандан анхан шатны шүүхийн шийдвэрээр ялсан байдаг. Тэгвэл өнөөдөр шүүх хурал дахин болж Улаанбаатар хотын төв цэгийг Д.Сүхбаатарын талбай хэмээн  буцаан нэрлэх шийдвэр   давж заалдах боломжгүйгээр гарсан байна. Тиймээс удахгүй нэршлийг буцаах шийдвэр гарах биз ээ.                                                 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top