Д.Сумъяа маргааш эх орондоо ирнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 17

Бразилийн Рио-де-Жанейро Зуны Олимпийн XXXI наадамд манай улсаас 43 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөж байгаа.
Харин наадмын эхний өдрүүдэд тэмцээн уралдаандаа орсон тамирчид маргааш эх орондоо ирэх аж.

Тухайлбал, Бразилийн  Рио де  Жанейро  хотноо болж байгаа Зуны олимпийн 31-р наадмаас  Монголын баг тамирчдын  медалийн салхийг хагалж, жүдо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа эх орондоо ирнэ.

Тамирчид маргааш буюу наймдугаар сарын 18-ны өдрийн 14:30 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top