Эцэг эхчүүд цэцэрлэгийн гадна хонож эхэлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 17

  2016-2017 оны хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын  22-ноос 26-ны өдрүүдэд явуулахаар Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаал гарсан билээ. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн хүүхдүүдийг бүртгэхээр албан ёсоор тогтоод байгаа хэдий ч энэ  долоо хоногоос эхлэн эцэг эхчүүд зарим цэцэрлэгийн гадна дугаарлан хонох болсон байна. Мөн эцэг эхчүүд өөрсдөө санаачлага гарган дараалалд зогссон эцэг эхчүүдийг бүртгэж байгаа гэнэ. Манай улсад цэцэрлэгийн хүртээмж муутайгаас ийм байдал жил бүр давтагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд бүртгэлийг шударга, аль болох хүртээмжтэй явуулахыг хүс эж байна. Мөн сугалааны аль аргаар бүртгэл явуулахыг хориглохгүй хэм ээн Нийслэлийн боловсролын газраас  мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top