Х.Баттулгын мөрдөн байцаалтыг хойшлуулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 17

УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг Авлигатай тэмцэх газраас яллагдагчаар татан  мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж байгаа.

Хилийн хориг тавигдсан хэвээр байгаа ч УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан байна.

Улмаар мөрдөн байцаалтын ажиллагааг түр хойшлуулаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top