Гандан Тэгчинлэн хийдээс бурхан хулгайлсан хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 19

Гандан Тэгчинлэн хийдэд энэ сарын 18-ны 22:00-22:30 цагийн хооронд хулгайч орсон байна. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг саатуулжээ.

Тодруулбал Гандантэгчинлэн хийдийн “Жүд” дацангаас БЗД-13 хороонд суух Б /эр.32н/ гэгч бусадтай бүлэглэн гуулин бурхан хулгайлсныг илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top