Олимп: АНУ тэргүүлж, Их Британи удааллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 22

Зуны олимпийн XXXI наадам Бразилийн Рио Де Жанейро хотноо 17 хоногийн турш спортын түүхэнд шинэ хуудсуудыг нэмэн амжилттай болж өндөрлөлөө. Таван тивийн 205 орны 11544 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Нийт 78 орны тамирчид медаль хүртсэнээс, медалийн чансаагаар АНУ тэргүүлж, Их Британи удааллаа. АНУ-121, Их Британи-67, БНХАУ-70, ОХУ-56, Герман-42 медаль хүртсэн амжилттайгаар эхний таван байрыг эзэлж байна.

Харин манай улсын хувьд жүдогоор мөнгөн медаль, боксоор хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 205 орноос 67-р байрт бичигдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top