Ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орж сэрүүснэ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 23

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, нөгөөдөр буюу энэ сарын 24-25 ны өдрүүдэд төв, говь, зүүн аймгуудын  нутгаар бороо, уулаараа хур тунадас орж, сэрүүснэ. Энэ сарын 24-нд буюу нөгөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар, энэ сарын 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи 24-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна гэж Ус цаг уурын эрдэм шижилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top