Шинэ хосуудын “бэлэг” задарлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 24

Хүмүүс ихэвчлэн урин дулааны улиралд буюу  7, 8, 9, 10 сард хуримлах нь элбэг байдаг. Тэр дундаа жил бүрийн намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр олон хос гал голомтоо бадраадаг билээ. Тэгвэл сар хүрэхгүй хугацааны дараа уг билэгт сайн өдөр тохионо. Харин та хуримлагч хосууддаа өгөх бэлгээ сонгосон уу ?

Хэрэв амжаагүй бол МИАТ компаниас шинээр гэр бүл болж байгаа нийт хосууддаа зориулан бүх чиглэлдээ 50% хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхэлснийг дуулгахад таатай байна. Тодруулбал 2016 оны 6-р сарын 1 нээс хойш гэр бүл болсон бүх хосууд энэхүү хөнгөлөлтөнд хамрагдах эрхтэй юм .

Уг урамшуудал нь “Бал сар”-ын аялалд гарах гэж байгаа шинэ хосуудад хэзээ ч мартагдахааргүй “бэлэг “ болж чадах юм. Энэ ч утгаараа хуримлагч хосуудын эцэг эх, төрөл садан, хамт олон, найз нөхөд та бүхэнд хамгийн оновчтой бэлэг болох Бээжин, Москва, Токио, Берлин, ХонКонг, Сөүл гэсэн дэлхийн 6 хот руу хийж байгаа шууд нислэгүүдээс сонголтоо хийн  хосууддаа бэлэглэхийг санал болгож байна.

Он удаан жил ханилсан хосууд улс орны тусгаар тогтнолын нэг үндэс болдог. Тиймээс бид залуу хосуудаа дэмжиж байна. Харин та шинэ хосуудаа амьдралд нь хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээх аялалд гаргахыг хүсч байгаа бол МИАТ ХК –ийн тасалбар түгээврийн төвийн 11-333999   дугаарын утсанд хандахад л болоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top