“Консонанс” хамтлаг “сонгодог” хард рок дуулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 24

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид болох “Консонанс” хамтлаг “Агуу хайр" хэмээх шинэхэн уран бүтээлээ цацаж эхэллээ.

 Дэлхийн алдартай поп дууг опера урсгалд оруулан дуулдаг тус хамтлагийн шинэ уран бүтээл өмнөх дуунуудаас тэс өөр бөгөөд “сонгодог” хард рок бүтээл болсноороо онцлог аж.

“Агуу хайр” дууны видео клипыг "Dual zet" студийн хамт олон бүтээсэн байна. “Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцсон “Консонанс” хамтлагийн залуусын анхны бие даасан тоглолтоо өнгөрөгч гуравдугаар сарын 26, 27-нд хийж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top