ГХЯ-наас сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 24

Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид энэ сарын 23-нд хоёр удаа дэлбэрэлт болж нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархтжээ. Мөн Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран зэрэг дөрвөн мужид энэ сарын 12-ний өдөр есөн удаа  дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн хэрэг гараад байсан юм. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгаад байгаа тул манай улсын иргэд Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top