Нийслэлд оруулж ирэхээр завдсан 152 тарваганы түүхийг махыг устгалд орууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 25

“Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд НМХГ бусад төрийн байгууллагуудтай хамтран таван  дүүргийн найман товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийн ажиллаж байна.

Хяналт шалгалт наймдугаар сарын 01-ний өдрөөс мөн оны аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх аж. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас нийслэлд оруулж ирэхээр завдсан 152 тарваганы мах, түүхий туламыг илрүүлж Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч устгалд оруулжээ.Түүнчлэн хөдөө орон нутгаас гарал үүсэл нь тодорхойгүй, мал эмнэлгийн шинжилгээний бичиггүй амьтны гаралтай мах, түүхий эдийг илрүүлэн шалгаж байна.

Иймд сая гаруй хүн амьдарч байгаа нийслэлд тарваган тахал өвчин дэгдвэл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх аюултай гэдгийг иргэд дор бүрнээ ухамсарлаж, хуулиа хэрэгжүүлэхийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top