Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 53.5 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 26

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн засвар, техник, зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэлийн гол ажлууд болох урсгал засвар 91.7, их засвар 43.6 хувийн явцтай байгаа бол аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил 100 хувь дууссан.

Энэ онд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд АСЕМ-ын арга хэмжээ, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль  болсонтой холбоотойгоор өмнөх жилүүдээс хугацаа бага зэрэг хойшилсон ч ирэх есдүгээр сард багтаан бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна. Тус компани өвөлжилтөд зориулж 6.7 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээг энэ онд хийнэ.

“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top