93 чиглэлд 398 тээврийн хэрэгслээр үйлчилжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 29

Энэ сарын 28-ны өдөр нийт 93 чиглэлд 398 тээврийн хэрэгслээр 8895 зорчигч орон нутгийн замд хөдөлгөөнд оролцжээ. Үүнд Улаанбаатар хотоос орон нутаг руу гарсан 42 чиглэлийн 166 тээврийн хэрэгслээр 3951 зорчигч, Орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 51 чиглэлийн 232 тээврийн хэрэгслээр 4944 зорчигч тээвэрлэсэн байна.

Хөдөлгөөний эрчим ихэссэн өнөө үед орон нутгийн чиглэлд үйлчилж буй жолооч нар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан санууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top