Учрал бүхэн утга учиртай

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 30

Эхнэр хүүхдээсээ өөр өөрийн гэх зүйлгүй, нэлээн балгах дуртай, саяхан ажлаасаа халагдаад найзынхаа хуучин машиныг гуйж таксинд явдаг ядруухан нэг эр байжээ. Бас болоогүй ээ Хэнмэдэх нэртэй энэ хүн сандрахаараа гацаа болчихно. Харин түүний таксинд эцгийнхээ асар их хөрөнгийг өвлөж авах гэж буй, царайлаг бизнесман С.Ананд  сууна. Зүс царай, мэдлэг боловсрол, ажил мэргэжил, гадаад төрх, гэр орон,  унаж буй машин, эд хөрөнгөө эрс тэс ялгаатай энэ хоёрт адилхан нэг зүйл байсан нь хоёулаа мөчөөгөө өгдөггүй, бууж өгөх дургүй, хор шартай зан. Ийн яльгүй асуудлаас болж гацаа эр, элит залуу хоёр сөргөөцөлдөх болжээ. Энэ түүх бол найруулагч Д.Эрдэнэбулганы бүтээл "Plus motion pictures -ийн өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн "Нэг өдрийн дайсан" киноны үйл явдал. Уг бүтээлд хүний амьдралын учрал бүхэн утга учиртай байдаг бөгөөд бурхан хүмүүсийг хэрэгцээтэй үед нь бие бие рүү нь явуулдаг гэдгийг хөгжилтэй байдлаар үзүүлжээ. Мөн нэг өдрийн дайсан нэг насны найз болж, нэг өдрийн найз нэг найзны дайсан болох үе ч байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top