ХСҮТ-ийн Өргөтгөлийн барилга ирэх 10 сард ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 31

Хавдар судлалын үндэсний төв нь хавдрын мэргэжлийн тусламж, үйлчилгээ, лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хавдрын эрт илрүүлэг, хавдрын оношилгоо, эмчилгээ,  мэс засал, туяа, хими, хөнгөвчлөх  эмчилгээ, нийгмийн эрүүл мэнд, хавдрын бүртгэл, эрдэм шинжилгээ, судалгаа , төсгөлтийн дараах сургалтыг  зохион байгуулсаар ирсэн.  Өнөөдрийн байдлаар тус төв  нь  13 тасаг, 11 алба,  400 гаруй албан хаагчтайгаа  нийт  215 ортой үүнээс  хэвтүүлэн эмчлэх 197, хөнгөвчлөх эмчилгээний 18  ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

     Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэд үйлчлүүлэгчтэй уулзаж тэдний санал хүсэлтийг авахын зэрэгцээ ирэх аравдугаар сард ашиглалтад орох  Өргөтгөлийн барилгын үйл ажиллагаатай  танилцлаа. Сайдын эхний орж танилцсан газар нь иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг “Зайн туяа эмчилгээний тасаг” байлаа. Тус тасагт өнгөрсөн зургадугаар  сард  БНЭУ-ын Засгийн газраас хандивлсан 1 тэрбум 500 сая төгрөгийн өртөг бүхий Туяа эмчилгээний “Bhabhatron-II” аппаратыг суурилуулсан.   Өдөрт 70-80 хүнд үйлчилдэг, үр дүн сайтай  гаж нөлөөний үр дагавар багатай.  Олон улсын  Атомын энергийн  агентлагын  шугамаар  жил бүр  манай эмч, инженер, техникчид  2-3 сарын сургалтанд хамрагдаж  мэргэжлийн түвшинд бэлтгэгэдсэн  ажиллах хүний нөөц хангалттай хэмээн  хэмээн  тус  тасгийн  эмч Я.Эрдэнэтуяа  хэлж байлаа. Тус төвийн хүүхдийн тасаг нь 3 ортой бөгөөд    жилдээ 80 гаруй  хүүхдэд  хими туяаны эмчилгээг  хийж хэвтэн эмчилдэг байна.   Элэг цөс нойр булчирхайн  тасаг нь хоёр кабинеттай, 08 цагаас 18 цаг хүртэл  үзлэг хийдэг.  Үйлчлүүлэгчид цахим бүртгэлд хандаж  цагаа авсны дараа тасагтаа үзүүлэхээр ирэхэд хаалганы гадаа нэр нь өдөр  цагтайгаа гарсан байдаг учир ямар нэгэн хэл ам маргаан гардаггүй байна. Тус тасгаар  үйлчлүүлэгчид нь заавал давтан үзүүлдэг учир  ачаалал ихтэй  өдөрт  нэг эмчид 30-аад хүн үзүүлдэг, нэг хүнд  20-25 минут  зарцуулдаг хэмээн тус тасгийн сувилагч  н.Амаржаргал  тайлбарлаж байсан юм.

      Хавдар судлалын үндэсний төвийн Өргөтгөлийн барилгын  зураг төсөл анх 2007 он хийгдсэнээс хойш  хөрөнгө санхүүгийн асуудлаас болж хойшлогдсоор байгаад  өдийг хүрсэн билээ. Тэгвэл тус төвийн Өргөтгөлийн барилгын явц өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй. Гурван 3 давхар бөгөөд ирэх 10 дугаар сар гэхэд бүрэн дуусаж ашигалтанд орохыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэллээ.

     Сайд А.Цогцэцэг хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн учир  цаг алдалгүй хүч гарган ажиллаж хугацаандаа багтаан ашиглалтанд оруулахыг үүрэгдэхийн зэрэгцээ тус төвөөр үйлчлүүлэгчдийн ачаалал багасч, тусламж үйлчилгээний  хүлээгдэл буурахыг ч учирлаж байлаа.

   ХСҮТ-өөс үзүүлж байгаа үйлчилгээ дэлхийн жишигт хүрэхэд маш ойрхон ирчихсэн байна. Одоо шинэ байр ашиглалтад орох юм бол шугаман уртасгууртай шарлагийн аппаратыг хоёроор нэмж  шинээр байрлуулна. Нийтдээ  таван аппарат зэрэг ажиллах болно жижиг бэрхшээлүүд бол байна. Жишээ нь  эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудал, дээр нь кабинетын үүдэнд хүлээж байгаа үйлчлүүлэгчдийн урдуур хойгуур ордог гэх мэт. Энэ бол  төсөв мөнгөгүйгээр менежментийн асуудлаар шийдчихдэг асуудал  гэдгийг сайд А.Цогцэцэг энэ үеэр онцлоод  даруй өөрчлөн цэгцлэхийг  тус төвийн дарга Л.Төмөрбаатарт үүрэг өглөө.  

    Тус өргөтгөлийн төвийн нэгдүгээр давхарт  туяа, хоёрдугаар давхарт хими, гуравдугаар давхарт  элэг цөс, мэс заслын тасаг байрлах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top