“МИАТ” ТӨХК Майкрософт корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах албан ёсны эрхтэй боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 31

          Монгол улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Microsoft корпорацитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Ингэснээр Microsoft  корпорацийн програм хангамж болон онлайн үйлчилгээг хязгааргүй хугацаанд үнийн болон хэрэглээний уян хатан нөхцөлтэйгэр ашиглах албан ёсны эрхтэй боллоо гэсэн үг юм.

          Монгол Улс зохиогчийн эрхийг хамгаалах Мадридын конвенцид нэгдсэн ч мэдээллийн технологийн салбарт оюуны өмчийг дээдлэх албан ёсны лицензтэй програм ашиглах, аюулгүй байдлаа хангахад дийлэнх аж ахуй нэгжүүд хойрго ханддаг хэвээр байна. Энэ нь монголын бизнес эрхлэгчдийн санхүүгийн чадвар болоод  програм худалдаж авах түүний үйлчилгээнд илүү зардал гаргах сонирхолгүй байдагтай холбоотой ч энэ байдал хөгжиж буй орнуудад тийм ч удаан үргэлжлэхгүй гэж Майкрософт компаний Ази хариуцсан захирал үзэж байна.  Нэг талаас хархад ийм байгаа ч Монгол орны хувьд мэдээллийн технологийн дэд бүтэц нь маш ирээдүйтэй салбар бөгөөд энэ ч утгаараа лицензтэй програм хангамжийг худалдан авч эрх зүйн таатай орчинд ажиллах сонирхолтой компаниудын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэмээн онцолсон байна.

          Өмнө нь “Sumitomo Mitsui”, “Skytel”, “G-Mobile” болон “Shangri La”зэрэг байгууллагууд “MPSA” буюу Microsoft корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээний цогц гэрээ-лицензжүүлэлтийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд МИАТ ТӨХК-ийн хувьд MPSA гэрээ байгуулсан Монгол улсын хамгийн том компани болж байгаагаараа онцлог юм. “Microsoft”-ийн програм хангамжийг худалдан авалгүй хууль бусаар ашиглах хандлага сүүлийн жилүүдэд буурч, лиценз худалдан авахын ач холбогдлыг хэрэглэгчид ойлгож байгаа гэж тус компанийн Ази хариуцсан захирал нь ярьж байлаа. Microsoft корпораци  2015 оноос эхлэн Монгол Улсад хуулийн төлөөлөгчөө ажиллуулж байгаа бөгөөд харилцагчидтай гэрээ байгуулахдаа түнш, дистрибютор компаниудаар дамжин харилцдаг жишгийн дагуу МИАТ ТӨХК-тай байгуулсан гэрээг Майкрософтийн түнш “Softline Asia” компани хариуцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top