ҮЙЛ ЯВДАЛ: НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 08

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд 

 

 /СТӨ Б корпус 3 давхар/

09.00 цагт Олон Улсын эрдэмтэд Монголын түүхийн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг “XVII зууны монголчууд ба Дотоод Ази” сэдвийн дагуу хэлэлцэнэ. Монгол улсад 2 жил тутамд зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.  

"Корпорейт Конвеншн" төвд

09:00 цагт "ДИСКОВЕР МОНГОЛИА-14" уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаа "Корпорейт Конвеншн" төвд эхэлнэ. Чуулга уулзалтыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж үг хэлнэ.

СУИС "Эрдмийн өргөө"-д /2 давхар, 222 тоот/

11:00 цагт Монгол Улсын Төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын уралдаан, уртын дууны баярын хэвлэлийн бага хурал болно.

“Мишээл экспо”-д

15:00 цагт “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран зохион байгуулна.

Корпорейт зочид буудалд

09:00 цагт Азийн Хавдар судлалын үндэсний төвүүдийн холбооны УБ хотноо зохион байгуулагдах 6 дахь удаагийн хурал болно.

УБХЦГ-т 

09:00 цагт Мөрдөн байцаах албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно.

ШУТИС-ийн төв номын санд

9.30 цагт Олон улсын тэтгэлэгт оюутан солилцооны ERASMUS MUNDUS төслийн багийнхан Итали, Португал, Солонгос орнуудаас хүрэлцэн ирж тэтгэлэгийн талаар болон SAT тэтгэлэгт хамрагдсан судлаачдын судалгааны ажлын талаар хамтарсан семинар зохион байгуулна.

"Sky Plaza" бизнес төвд

9:00-12:00 цагт "Сайн засаглалд Oлон улсын стандартыг хэрэглэх нь" семинар болно.

ГТМТТ УТҮГ-т

11:30 цагт Гааль, татварын мэдээллийн технологийн төв НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө мөн энэ үеэр 8-р сарын 21-ны 14 дэх сугалааны тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон иргэдэд батламж гардуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top