“Монгол Ньюс” группын хамт олонд баярын мэнд хүргэе

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 09

Монгол Улсын сэтгүүл зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй “Монгол Ньюс” группын хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Шударга үнэний дуу хоолой болж, дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэй биелүүлж яваа хамт олон салбартаа манлайлагч, анхдагч байдгаар нь мөр зэрэгцэн яваа сэтгүүлчид бахархан талархаж байна. Монголын сэтгүүл зүйн салбарт группын зохион байгуулалттай ажиллах шанг хатгасан Монгол ньюс группын хамт олон цахим сэтгүүл зүйн суурийг тавьж өдгөө түүчээлэн, тэргүүн эгнээнд нь алхсаар байна. Мэдээллийн сайтуудын ассоциаци байгуулагдсан цагаас хамтран ажилласан Монгол ньюс группын Монгол ньюс. Мн сайтын хамт олон сэтгүүл зүйн салбарт онцгой үүрэг гүйцэтгэн үзгээр үнэнийг бичих их үйлст их хувь нэмэр оруулж буйг онцолъё. 20 жилийн ойгоо тэмдэглэж буй хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсч, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.


Мэдээллийн сайтуудын ассоциаци
2016.09.09

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top