Рио 2016”: Байт харваачид IX байрт шалгарав

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 12

Бразилийн Рио Де Жанейро хотноо паралимпийн IV наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсын байт харвааны тамирчид холимог багийн төрөлд анх удаа оролцож IX байрт шалгарчээ.

Байт харвааны холимог багийн төрөлд манай улсын тамирчин Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөв. Тэд Германыг 5:0, Польшийг 5:4-өөр хожин шөвгийн дөрөвт үлдээд байсан. Улмаар медалийн төлөө Хятадад 6-0, хүрлийн төлөө Италид 5-1-ээр ялагдлаа. Ийнхүү манай тамирчид IV байрт жагсав.

Мөн Бямба гарагт болсон эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан харвааны 70 метрийн Рекурв төрлийн эрэгтэйчүүдийн чансаа тогтоох харваанд Д.Баатаржав 583 оноогоор 20-р байрт шалгарав. Мөн А.Анхбаяр 572 оноогоор 24 байрт 70 метрийн Рекурв төрлийн эмэгтэйчүүдийн чансаа тогтоох харваанд Б.Оюун-Эрдэнэ 563 оноогоор 17 байрт тус тус шалгарлаа.

Манай тамирчид хасагдах шатны эхний харваагаа БНСУ-ын харваачидтай хийхээр болсон. Эрэгтэйчүүдийн хасагдах шатны харваа есдүгээр сарын 13-ны өдөр болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top