Нюанс хамтлаг Улан-Үдэд урилгаар тоглоно

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 14

Монголын анхны попера хамтлаг Нюанс хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож байна. Урлагийн тайзнаа гараад 15 дахь жилтэйгээ золгож байгаа Нюанс хамтлагийг  75 жилийн ойгоо тэмдэглэж буй Буриадын Үндэсний Радио Теле Компани /БГТРК/-ийнхан урьжээ. 

Урилгын дагуу Нюанс хамтлаг ирэх аравдугаар сард  Улан-Үд хотноо тоглолт хийх гэж байна. БГТРК телевизийн 75 жилийн ойд Москва хотоос ОХУ-ын нэр хүндтэй телевизүүдийн удирдлагууд болон Горный Алтай, Дагестан, Иркутск, Чита, Агинский район, Усть-Орда, Хальмаг, Якут, Тува зэрэг ОХУ –ын өнцөг булан бүрээс зочид очих ажээ.  Тиймээс Нюансийнхан  Улан-Үдийн  радио, телевизийн компанийн урилгын дагуу хамтлагийнхаа ойд зориулан бэлтгэсэн уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэнэ. Тус хамтлаг дуучдаас гадна бүжгийн хамтлаг, дуу, гэрэл, техникийн томоохон бүрэлдэхүүнтэйгээр хойд хөршийг тун удахгүй зорих гэж байна.

Нюанс хамтлагийн уран бүтээлчид өнгөрсөн 15 жилийн хугацаанд чамгүй олон уран бүтээлүүдийг үзэгч, фэнүүддээ хүргэж, мөн гадны улс орнуудын тайзан дээрээс Монголын нэрийг дуудуулж яваа  юм. Тэдний оролцсон  хүмүүнлэгийн үйлс, сайн санааны хандив тусламжуудыг  энд дурдвал:  

2004 оны 3 сард “Голомт хурайлсан тэнгэрлэг аялгуу” тоглолт

2007 оны 3 сард “Nuans popera concert”

2008 оны 3 сард “Isabel popera concert”

2009 оны 3 сард “Amore” pop-opera concert

2010 оны 3 сард “Angelina” popera concert

2011 оны 3 сард “Melody” popera concert

2011 оны 12 сард “Нюанс 10 жил” popera concert

2012 оны 3 сард “Бид ээждээ хайртай” тоглолт

2014 оны 11 сард  “GRANADA” popera concert

2015 оны 6 сарын 04 - с 7 сарын 04 хүртэл Европын холбооны улсаар Аялан тоглолт, 2010 оны 11 сард 21 аймгаар тойрон хөдөө орон нутгийн үзэгчиддээ “Angelina” popera тоглолтоо толилуулж байжээ. 

Түүнчлэн:

  • ОХУ-ын Москва хот “SICSESS” Олон улсын арга хэмжээ 2005 он

  • ОХУ-ын Халимаг Элиста хот 14 районд тоглолт 2006 он

  • Францын Нонси, Вител, Розерсалин, Түүл хотуудад “Дэлхийн дуу хоолой” олон улсын найрал дуучдын наадам 2007 он

  • Олон улсын PTPI урилгаар Тайваны Тайнан хот 2007 он

  • Олон улсын PTPI урилгаар БНСУ-ын Сөүл хот 2007 он

  • ОХУ-ын Москва хот Улаанбаатар хотын өдрүүд 2007 он

  • Испани улсын Зарагоза 2008 он

  • АНУ-ын Чикаго, Санфранциско 2008 он

  • БНСУ-ын Сөүл хот “HI SEOUL” фестиваль 2009 он

  • ӨМӨЗО Хөх хот дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2009 он

  • БНСУ-ын Сөүл хот “HI SEOUL” фестиваль 2011 он

  • ОХУ-ын Улан-Үдэ хот ОХУ-ын Ардын Жүжигчин К.И.Базарсадаевын 75 насны ойн тоглолтонд урилгаар 2012 он

  • ОХУ-ын Агийнский районд болсон Олон улсын “Алтаргана 2012” урилгаар 2012 он

  • ОХУ-ын БГТРК телевизийн “Круг друзье” хандивийн тоглолт /2012 он/ зэрэг олон орны тоглолтуудад амжилттай оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top