Х.Баттулга Жүдогийн холбоог 2020 он хүртэл удирдана

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 14

Монголын жүдо бөхийн холбооны ээлжит VI их хурал МҮОХ-нд болж байгаа билээ.  Их хуралд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, нарийн бичгийн дарга М.Бөхбат Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч. Насантогтох болон дэд ерөнхийлөгч шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч оролцож байгаа юм. Энэ хурлаар жүдогийнхон алдаа оноогоо ярилцаж, цаашид яаж ажиллах талаараа ч хэлэлцэж байгаа билээ.

Тэгвэл дөнгөж сая Жүдогийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох хэлэлцүүлэг боллоо. Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оныг дуусгаад ажлаа өгөх бодолтой байгаа талаараа ярьсан учир ийм хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн билээ. Харин Их хуралд оролцогчид түүнээс өөр  Жүдогийн холбооны Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх өрсөлдөгч байхгүй учир 100 хувийн саналаар улируулан сонгосон юм. Ингэснээр Жүдогийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 он хүртэл их спортын төлөө зүтгэхээр боллоо.

Эх сурвалж: MMINFO.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top