Олон улсын номын баяр эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 16

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.

Номын баяр өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болох юм. Түүнчлэн  энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдахаар болжээ.

Үүнээс гадна “Номын баяр"-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top