МҮХАҮТ, Монголын нефть, хийн үндэсний ассоциацитай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 19

МҮХАҮТ болон Монголын нефть, хийн үндэсний ассоциаци хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компани, аж ахуй нэгжүүдийн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, газрын тосны импорттой холбоотой гардаг хүндрэлүүдийг багасгах зэрэг олон бизнесийнхнийг дэмжсэн санамж бичиг болсныг талууд онцолж байна. Талуудын өнгөрсөн онд байгуулсан санамж бичгийн хүрээнд нефтийн бүтээгдэхүүний гаалийн үнийн асуудлыг шийдвэрлэсэн талаар Монголын нефть, хийн үндэсний ассоциациас мэдээллээ. МҮХАҮТ-ын зүгээс олон салбарын бизнес эрхлэгчдийн бизнес хийх таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн компаниудтай бодлогын өмгөөллийн чиглэлээр хамтран, худалдаа, үйлчилгээг дэмжин ажиллаж байгаагаа онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top